Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Иргэд сайн дураараа төв талбайд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэв
3 жил өмнө   371
Иргэд Д.Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэн жагслаа.
 
Тэд Улсын Онцгой комиссыг огцрох шаардлага тавьж буй бөгөөд цар тахлын энэ үед төр засгийн ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байгааг шүүмжилж байгаа юм.
 
Ингэхдээ тэд халдвар хамгааллын дэглэмийг хүн хоорондын зайг баримтлан хэрэгжүүлж буйгаа тодотгож байна.
 
Уг жагсаалд иргэдийн зарим нь "Өргөө" амаржих газарт өчигдөр төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасанд бухимдаж, ийнхүү жагсахаар ирснээ хэлэв.
 
Жагсаалд оролцож буй иргэдийн төлөөлөл “УОК-ын хийж хэрэгжүүлж байгаа ажил учир дутагдалтай байна. Тухайлбал, эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүс дундаас халдварын тохиолдол илэрвэл яах ёстойд ч цэгц дараалал, уялдаа холбоо алга гэж харж байна. Амаржсан эмэгтэй гэдэг сар гаруй гам барих ёстой байдаг.
 
Гэтэл дөнгөж амаржсан эмэгтэйг нярай хүүхэдтэй нь идэр есийн хүйтэнд тэгж шилжүүлж байгааг харахад хариуцлага үнэхээр алга” хэмээсэн юм.
 

 

Ц.Оргил

Иргэд сайн дураараа төв талбайд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0