Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ЭМЯ: Улаанбаатарт 16 хүнээс коронавирус илэрлээ
3 жил өмнө   358
Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 24-нд нийт 7065 хүнд PCR шинжилгээ хийхэд 16  хүнээс коронавирус илэрсэн. Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдсэн.
 
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1140 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 
 
  • Улаанбаатарт 814
  • Сэлэнгэ аймагт 217
  • Орхон аймагт 25
  • Дархан-Уул аймагт 45
  • Дорноговь аймагт 32
  • Говьсүмбэр аймагт 4
  • Архангай аймагт 3
Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-өөс 15 хүн Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлгээс 20 хүн эмчлэгдэн гэртээ гарсан. 
 
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1643 байгаагаас эдгэрсэн 1169 хүн байна.
 
Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 461 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг хүн байгаа" гэлээ. 
ЭМЯ: Улаанбаатарт 16 хүнээс коронавирус илэрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0