ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Манай улс “Дэлхийн номын өдөр”-ийг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Зөвхөн өнөөдөр /2018.04.23/ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан:
Үндэсний номын сан,
Хүүхдийн төв номын сан,
Улаанбаатар хотын төв номын санд уншигчийн картыг үнэгүй нээж байгаа аж.
Уншигчийн карт нээлгэхэд авч очих ёстой баримт бичиг:
Үндэсний номын сан
Иргэний үнэмлэх
Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх /ажилтан, албан хаагч/
Оюутны үнэмлэх /их, дээд сургуулийн оюутан/
Хувиараа ажил эрхэлдэг болон тодорхой ажил эрхлээгүй хүмүүс оршин суугаа хорооны тодорхойлолт
Цээж зураг 1%
Хүүхдийн төв номын сан
ЕБС-ын сурагчид:
Төрсний гэрчилгээ, эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, 16-аас дээш насны хүүхэд иргэний үнэмлэх
Сурагчийн үнэмлэх
Сүүлийн үеийн нэг хувь цээж зураг
Насанд хүрэгчид:
Иргэний үнэмлэх
Ажлын болон оюутны үнэмлэх эсвэл хорооны тодорхойлолт
Сүүлийн үеийн нэг хувь цээж зураг
Улаанбаатар хотын төв номын сан
АЖИЛЧИН: Иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх /байхгүй бол ажлын тодорхойлолт эсвэл УБ-т түр оршин суугч хорооны тодорхойлолт/
ОЮУТАН: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт/
СУРАГЧ: /16 НАС/: Иргэний үнэмлэх, сурагчийн үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт эсвэл эцэг эхийн аль нэгнийх нь иргэний унэмлэхний хуулбар/
АХМАД: /56-С ДЭЭШ НАС/ Иргэний үнэмлэх
ХҮҮХЭД: /1-15НАС/ Төрсний гэрчилгээ, сурагчийн үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт эсвэл эцэг эхийн аль нэгнийх нь иргэний унэмлэхний хуулбар/
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН: Иргэний үнэмлэх, группийн дэвтэр
Мөн Төрийн ордонд Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын сугалаат худалдаа, номын үзэсгэлэн, олон улсын цахим мэдээллийн сангуудын танилцуулга, хамтран ашиглах боломж /танилцуулга/, номын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ болж байна.
Эх сурвалж: БСШУСЯ
Нийтийн номын сангууд өнөөдөр уншигчийн карт үнэгүй нээж байна |
|