Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Дундговийн иргэдийн хандиваар Нэгдсэн эмнэлэгт ухаалаг хаалга бэлэглэв
4 жил өмнө   798
Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дундговь дахь салбараас хандивын аян өрнүүлж, коронавирусний цар тахлын үед аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт “Ухаалаг ариутгалын хаалга” бэлэглэлээ.
 
Энэхүү ухаалаг хаалга нь гар ариутгахаас гадна уураар утан, халуун үзэж, амны хаалт зүүгээгүй бол зүүхийг сануулдаг төдийгүй ионы гэрлээр өөрийгөө ариутгаж, байгууллагын ажилчдын цагийг ч бүртгэх боломжтой ажээ.
 
Ухаалаг хаалгыг хүлээлгэн өгөх үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал “Энэ цар тахлын үед Эрүүл мэндийн байгууллагаас гадна эхчүүд, эмэгтэйчүүд маань хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган санаачилж, бидний ажлыг хөнгөвчилж, тус дэм болж байгаад маш их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье” гээд аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны хамт олонд талархал гардуулсан юм.
 
Цар тахалтай тэмцэх, ард иргэдээ хамгаалах нь зөвхөн Онцгой комисс, Эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагын үүрэг биш, ард иргэд болон ТББ, хувийн хэвшлийн бүх салбарын хамтын ажиллагааны үр дүнд энэхүү аюулыг даван гарна гэдгийг хэлж байлаа. 
 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Дундговийн иргэдийн хандиваар Нэгдсэн эмнэлэгт ухаалаг хаалга бэлэглэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0