Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"Иргэн Ц гадны нөлөөтэй, И өндрөөс унасан байдалтай амиа алдсан"
3 жил өмнө   474
Сагсан бөмбөгийн хоёр тамирчин энэ сарын 7-нд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр (2021.02.08) мэдээлэл өглөө.
 
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.БААТАРХҮҮ:
 
-Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03.00 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирсэн. Тэр даруй цагдаагийн байгууллага хэргийн газарт очиж ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай Ц гадны нөлөөтэй амь насаа алдсан, 20 настай И өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
 
Цахим мэдээллийн хэрэгслээр хэргийн талаар олон зүйл яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа нөхцөл байдал, болсон үйл явдал тодорхой болдог. Хэргийн талаар худал ташаа мэдээлэл их гарч байна. Мөрдөн шалгах явцад авагдаж байгаа нотлох баримт, мэдээллийг бид хэлэх боломжгүй. Хуулиараа хориотой. Цагдаагийн байгууллага шалгаад, хуулийн хугацаанд хэргийг шийднэ. Шаардлагатай гэвэл прокуророос зөвшөөрөл авч олон нийтэд мэдээлэх эсэх асуудал яригдана” гэлээ.
 
А.Цэлмэн
"Иргэн Ц гадны нөлөөтэй, И өндрөөс унасан байдалтай амиа алдсан"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0