Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Голомтын халдварууд хяналтанд орж байна
3 жил өмнө   262
Нийслэл хот дахь COVID-19 цар тахлын идэвхжил өндөртэй голомтуудын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  мэдээлэл өглөө.
 
Тэрбээр "Нийслэл хотод хэд хэдэн голомт идэвхтэй хэвээр байна. Эдгээр нь
 
  1. 116 дугаар сургуулийн голомтод нийт 14 тохиолдол бүртгэгдээд байгаа. 
  2. Наркологийн төв эмнэлгээс үүдэлтэй "Цахиур төмөр" эмийн сантай холбоотой халдварын тохиолдлын тоо 69 болсон.
  3. "Монгол шир" хувьцаат компанийн ажилдаас гаралтай халдварын тохиолдлын тоо 135 болсон.
  4. Нийслэлийн "Амгалан" амаржих газартай холбоотой халдварын тоо 62 болсны 12 нь ажилтан байгаа.
  5. "Си Жи Эс" эмнэлэгтэй холбоотой голомтод 18 тохиолдол бүртгэгдсэн. 
Эдгээр голомтуудад халдвар идэвхтэй үргэлжилж байгаа бол 21 дүгээр хорооллын худалдааны төв, гутлын цех, "Микс пицца", Х апартмент, Элизабет хотхонд гарсан халдварын хүрээ хязгаар тогтоогдон хяналтад орж ирсэн" гэдгийг хэллээ. 
Голомтын халдварууд хяналтанд орж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0