ЭМЯ 11 цагийн мэдээллийн үеэр коронавирусийн эсрэг вакцины асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Хөл хорио энэ сарын 23-нд дуусна. Вакцинжуулалтыг 23-наас эхлүүлэх төлөвлөгөө гарч, эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. 2020 оны долоодугаар сараас хойш COVAX хөтөлбөрийн хүрээнд манай улс хамрагдаад явж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг, үлдсэн 40 хувийг манай улс өөрийн төсөв, худалдан авалтаар шийднэ.
Түүнчлэн зарим вакцин 16-аас дээш насны, дийлэнх вакцин 18-аас дээш насны хүнд хийх зөвлөмжтэй байгаа учраас нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн гэдгээ илэрхийллээ.
Covid 19 Вакцинжуулалтыг энэ сарын 23-наас эхлүүлэхээр төлөвлөсөн |
|