Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
ШвейцарНийт 2948 өрхөд 100 мянган төгрөгийн ваучер олгохоо илэрхийлэв
3 жил өмнө   338

Швейцарын хөгжлийн агентлаг ХБНГУ-ын ЭСЯ, ПИН-тэй хамтран 2948 өрхөд 100 мянган төгрөгийн ваучер олгохоо илэрхийлэв. Тус агенлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, Стефани Бурри “Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж, зорилтот бүлгийн иргэд, тэдний гэр бүлд энэ хүнд хэцүү цаг үед нэн шаардлагатай яаралтай тусламж үзүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Бид эдгээр иргэдийн эрхийг дээдэлж, хэнийг ч орхигдуулахгүй байх шийдлүүд олох ёстой" гэж цохин тэмдэглэжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асйд А.Ариунзаяа “Зорилтот бүлгийн иргэд, тэдний гэр бүлд хүнс болон үндсэн хэрэгцээний бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгож байгаад “Пипл Ин Нийд” болон Швейцарын хөгжлийн агентлагт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Энэ хүнд цаг мөчид үр дүнтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь бидэнд урам зориг, итгэл найдвар төрүүлж байна” гэж хэлсэн байна. "Пипл Ин Нийд" ирэх долоо хоногт тус и-ваучерийг иргэдэд хүргэх болон тусламж шаардлагатай айл өрхүүдийг судлах үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.

Ц.Оргил

ШвейцарНийт 2948 өрхөд 100 мянган төгрөгийн ваучер олгохоо илэрхийлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0