Баянхонгор аймгийн төвийн Есдүгээр багийн нутаг дэвсгэрт Шинэ суурьшлын бүсийн 1700 айлын орон сууцны хороолол, Түйн голын сав газарт “Оготнотой булаг” цогцолбор барих, Баянхонгор хотоо цэцэрлэгжүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг 2021 онд өрнүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажилд урьдчилсан тооцоогоор орон нутгаас 3000 хүнийг ажлын байраар хангаж, Хонгор нутгаа иргэдтэйгээ хамтран тохижуулж, хөгжүүлэх аж.
Гагнуурчин, өрлөгчин, засал чимэглэлч, сантехникч, цахилгаанчин, мужаан, тогооч, цэцэрлэгч, туслах ажилтан зэрэг орон тоонд хүмүүсийг бүртгэх бөгөөд иргэдийн мэдээллийг нэгдсэн сан болгож, ажиллах хүчний судалгаа бүхий тус сангаас орон нутгийн иргэдээ ажлын байраар дэс дараатай хангах юм байна.
Бүртгэлийг энэ сарын 18-ны өдрөөс гуравдугаар сарын 1-нийг хүртэл явуулж, анкетыг https://forms.gle/8ufronjrNymbNzqy9 холбоосоор, аймгийн ЗДТГ-ын баруун жигүүр 1 давхарт “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн 123 тоот, менежер Б.Мөнхзаяад /Утас: 70440001/ бүртгүүлэх боломжтой.
Бүтээн байгуулалтад оролцох ажилчдыг маргаашаас бүртгэж эхэлнэ |
|