Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
УОК-ийн шийдвэрийн талаар
3 жил өмнө   879
УОК, Засгийн газраас нийслэлийн иргэдийг шинжилгээнд хамруулж дуусаад хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулан бүх төрлийн барааны дэлгүүр болон зах, үзвэр үйлчилгээ, амралтын газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээж эдийн засгаа дэмжинэ гэж шийдвэрлэжээ.
 
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "2021 оны хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95%-ийн үйл ажиллагааг эхлүүлнэ. 23-наас бид шар түвшин рүү орно. Журамд энэ тухай нарийн зааж өгсөн бөгөөд иргэн, ААН-үүдэд хүргэнэ. Түвшинг зарласнаар хүн бүхэн өөрсдийн хийх ажлыг мэднэ. Иргэн, ААН-үүдийг хариуцлагажуулахын тулд журам гаргалаа. Бүгд хичээж ажиллах нөхцлийг бүрдүүлж байна.
 
Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон боловсролын байгууллагын танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ. Энэ хугацааг хүртэл хүүхдүүдийг халдварт өртөх эрсдэлээс хамгаалах бэлтгэл ажлыг хийх юм. Түүнчлэн гадаадаас ирж буй иргэдийн тийзэд хөнгөлөлт үзүүлж байгаа" гэв.
 
 Дараах чиглэлийн үйл ажиллагаанаас бусад нь нээгдэх аж.
 
  1. Уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга /гэр бүлээс бусад/ 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалгыг хориглоно
  3. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  4. Диско баар
  5. Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газар.
УОК-ийн шийдвэрийн талаар
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0