Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Эмийн сангаар үйлчлүүлэхдээ улсын баталгаа шаардаарай
7 жил өмнө   677
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас (НМХГ) эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдаалдаг бөөний төвүүдэд хэмжих хэрэгслийн баталгаажуулалт болон тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийж байна. Одоогоор шалгалтад 16 аж ахуйн нэгжид шалгалт хийгээд байгаа аж.
Эдгээр компанийн зарим нь  эмнэлгийн хэмжих хэрэгслийг тусгай зөвшөөрөлгүй худалдаалсан, улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, баталгаагүй байсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Хэмжих хэрэгсэл худалдаалдаг аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй, хэмжих хэрэгсэл бүрийг улсын баталгаажуулалтад хамруулж гэрчилгээ авсан, Монгол Улсад ашиглах хэмжих хэрэгслийн бүртгэлд бүртгүүлсэн байх, загварын туршилт хийлгэсэн байх шаардлагатай аж.
Иймд иргэд, худалдан авагчид эмийн сан, бөөний төвүүдээс даралтын аппарат, термометр /халууны шил/, эмнэлгийн болон хүүхдийн жин худалдаж авахдаа тухайн хэмжих хэрэгслийн улсын баталгааны гэрчилгээг заавал дагалдуулан авах хэрэгтэйг НМХГ-аас зөвлөж байна.
 
Э.ЭНХ-ОРГИЛ
Эмийн сангаар үйлчлүүлэхдээ улсын баталгаа шаардаарай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0