Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монгол Улсад коронавирусний эсрэг 460 мянган тун вакцины нөөц байна
3 жил өмнө   602
Монгол Улсад өнөөдрийн байдлаар, коронавирусний эсрэг гурван төрлийн вакцины нийт 460 мянган тун байгааг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 
 
Тодруулбал, "Астразенека" 150 мянга, "Синофарм" 300 мянга, "Спутник-V" 10 мянган вакцины тун байгаа юм. Дараагийн ээлжийн вакциныг оруулж ирэхээр Засгийн газар, ГХЯ, ЭМЯ, Сангийн яамны гадаад улс орнуудтай хийж буй гэрээ, хэлцэл амжилттай өрнөж буйг тэмдэглэв. 
 
Нийслэлд өнөөдрөөс дархлаажуулах ажлыг өргөжүүлж, өдөрт 16-20 мянган хүнийг 85 цэгээр вакцинжуулахаар болсон юм. Вакцинд хамрагдах иргэдээс PCR/ПГУ шинжилгээ шаардахгүй гэдгийг мэдээллийн үеэр тодотгов.
 
Учир нь Улаанбаатар хотод шинжилгээний цэгээс ирж байгаа нийт сорьцын 1-ээс бага хувь нь эерэг гарч байгаа юм. Түүнчлэн манай улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Их Британийн "Асртазенека", АНУ-ын "Файзер" вакциныг эмийн бүртгэлдээ авсан. Эдгээр вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулахаар хадгалах горим, хүйтэн хэлхээний төхөөрөмжийг бэлтгээд байгаа бөгөөд вакцин татан авах ажил үргэлжилж байна. Манай улс насанд хүрсэн нийт хүн амаа буюу хоёр сая иргэнийг коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Нэг хүнд хоёр тун вакцин хийхээр тооцоход дөрвөн сая вакцины тун шаардлагатай юм.
Монгол Улсад коронавирусний эсрэг 460 мянган тун вакцины нөөц байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0