Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Дорноговь: Хүн амын 60 хувийг вакцинжуулна
3 жил өмнө   396
Дорноговь аймагт “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг дархлаажуулах ажлыг зохион байгуулах ажлын баг байгуулж, иргэдийг вакцинжуулах бэлтгэл ажлын хүрээнд албаныхан зорилтот бүлгийн 16530 хүний судалгааг гаргаж, вакцин хийх байнгын цэгийг тогтоожээ.
 
Үүнд: Сайншанд суманд дөрөв, бусад суманд тус бүр  нэг, байнгын нийт 18 цэг, явуулын таван цэг байхаар тооцоолсон байна.
 
Тухайн вакцинжуулах газарт ажиллах 120 хүний нэрсийг гаргаж, ажиллах чиг үүргийг баталсан бөгөөд Дорноговь аймгийн нийт хүн амын 60 хувийг хамруулах аж.
 
"Эхний удаа эмч, эмнэлгийн ажилтнууд, Онцгой байдлын үед шуурхай арга хэмжээний багт ажиллаж байгаа томилогдсон албан тушаалтнууд, дараа нь эрсдэлт бүлгийн хүн ам буюу архаг хууч өвчтэй хүмүүс, тавиас дээш  насныхан, стратегийн ач холбогдол бүхий аж ахуй нэгжийн алба хаагчид, сургууль цэцэрлэгийн багш, иргэд ээлж дараалан хамрагдана" гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 
Дорноговь: Хүн амын 60 хувийг вакцинжуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0