Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Төв аймагт коронавирусээр халдварласан 16 тохиолдол илэрчээ
4 жил өмнө   353
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Төв аймгийн Онцгой комиссын ажлыг шалгасан тухай Шадар сайдын ажлын албанаас өнөөдөр мэдээлэв. 
 
Тус аймагт энэ сарын 6-нд халдвар батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 16 хүн өвчилсөн. 9 нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Бусад аймаг руу тус аймгаар иргэд дамжин өнгөрдөг тул Зуунмод хотод PCR шинжилгээний лаборатори байгуулах, дархлаажуулах ажлыг нэн даруй эхлүүлэх хүсэлтээ Шадар сайдад тависан юм. 
 
Цар тахлыг хумих, халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр УОК шаардлагатай бүх зүйлээр дэмжинэ гэдгээ Шадар сайд  хэллээ. Бүх аймгийг шинжилгээний төвтэй болгож эхэлсэн. Энэ хүрээнд аймаг, орон нутгаас иргэдийг зөөвөрлөхгүйгээр тухайн бүс нутагт нь оношлох, эмчлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Дархлаажуулах ажлыг эрчимжүүлсэн учир эмнэлгийн ажилчид, албан хаагчдыг сургалтад хамруулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг бэлтгэлээ сайтар хангахыг Шадар сайд С.Амарсайхан чиглэл болгов.
 
 
Төв аймагт коронавирусээр халдварласан 16 тохиолдол илэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0