Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ковид өвчнөөр эмчлэгдэж гарсан иргэд 6 сарын дараа вакцин хийлгэж болно
3 жил өмнө   578
Эрүүл мэндийн яамнаас иргэд коронавируст халдвар аваад эдгэснээс хойш зургаан сарын дараа вакцин хийлгэх чиглэл барьж байна.
 
Ингэхдээ эсрэг биет үүссэн эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр дурдлаа.
 
Одоогоор 126 мянга гаруй хүн “Синовак”, “Астразенека” вакцин тариулаад байна. Өнөөдөр 41 цэгт 20 мянган тунг хийхээр төлөвлөжээ. Вакцин тариулаад тухайн хүний биед ямар хариу урвал үзүүлж байгааг ажиглан, гэртээ харьсны дараа ч асуумж бөглүүлж байна. Вакцин хийлгэсэн 120 гаруй мянган хүний 40 орчим хувьд ерөнхий урвалын, цөөн тохиолдолд халуурч, дотор муухайрах, үе мөч янгинах зэрэг  шинж илрээд байгаа аж.
 
Манай улсад энэ сарын 12-ны байдлаар 0-18 насны 744 хүүхэд халдвар авсан нь нийт бүртгэгдсэн 3733 тохиолдлын 20 хувийг эзэлж байна. Эмнэлэгт 156 хүүхэд эмчлүүлж байгаа. Хүүхдүүдийн 85 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол хилийн чанадаас 22 хүүхэд халдвартай ирсэн байна.
Ковид өвчнөөр эмчлэгдэж гарсан иргэд 6 сарын дараа вакцин хийлгэж болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0