Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Шүүгч нарыг сайн дураар шалгуулахыг санууллаа
4 жил өмнө   420
Олон нийтийн цахим сүлжээгээр шүүгчид нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг нарт мэдэгдэл хүргүүлжээ. 
 
Уг мэдэгдэлд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй уг асуудал үнэн бодитой эсэх, хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг өөрийн хүсэлтээр шалгуулахыг сануулжээ.
 
Шүүгч нарыг сайн дураар шалгуулахыг санууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0