Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Гэгээн Александр Невскийн одонгоор Сансрын нисэгч Ж.Гүррагчааг шагналаа
4 жил өмнө   684
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар сансрын нисэгч Ж.Гүррагчааг төрийн дээд одонгоор шагнажээ.
 
Тус зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэсэн байна. 
Сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болж байна.
 
 Тус Гэгээн Александр Невскийн одонг анх 1725  онд I Екатерина Хатан хаан зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байжээ.
 
 
 
Гэгээн Александр Невскийн одонгоор Сансрын нисэгч Ж.Гүррагчааг шагналаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0