Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ШУУРХАЙ: ЭМЯ халдварын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж байна
3 жил өмнө   417
ЭМЯ халдварын нөхцөл байдлын талаар холбогдох албаныханд мэдээлэл өгч байна.
 
  1.   Хоногт 100 аас дээш халдвар бүртгэгдэж байгаа. Ирэх долоо хоногт энэ тоо 400 болж өснө. Тэрний дараа долоо хоногт 1000  болох нь тодорхой боллоо.
  2. Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн биеийн байдал нь хүндэрсэн иргэдийн тоо ч мөн өснө. Нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.
  3. Өнөөдрийн байдлаар эмнэлгүүд хүнээр дүүрсэн учраас халдвартай иргэдийг хэвтүүлэх дөрөв дэх эмнэлэг болох СБД-ийн нэгдсэн эмнэлэгт нэмэлтээр 100 ор дэлгэлээ. Нэг өдөрт л эмнэлэг хүнээр дүүрч байгаа учраас СХД, БГД, БЗД-ийн нэгдсэн эмнэлгүүдэд мөн ор дэлгэхээр төлөвлөж байна. Гэхдээ дүүргийн эмнэлэгт халдвартай иргэдийг хүргэснээр эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа доголдох эрсдэл байгааг онцоллоо.
  4. Цаашдаа биеийн байдал хөнгөн иргэдийг зочид буудлуудад тусгаарлах санал гаргасан байна. Буудалд бэлэн 400 ор байгаа юм. Мөн Ачтан эмнэлгээс эхлээд хувийн эмнэлгүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ор дэлгэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
  5. Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн хүний нөөц дутагдаж эхэлсэн. Одоо суралцаж байгаа оюутан, резидэнт эмчийн тоог нарийвчлан гаргасан байна. 
 
ШУУРХАЙ: ЭМЯ халдварын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0