Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
210 хүнээс коронавирус илэрлээ.
3 жил өмнө   448
Өчигдөр 10,049 хүний сорьцод шинжилгээ хийхэд 210 хүнээс коронавирус илэрлээ. 
 
Шинээр илэрсэн тохиолдлын 206 нь Улаанбаатар хотод, гурав нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол Будапешт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Үүнээс 185 нь ойрын хавьтал бөгөөд 25 хүний халдвар авсан эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.
 
Сүүлийн 24 цагт хүн 129 эдгэрснээр нийт эдгэрсэн хүний  тоо 3106 болж байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Завхан, Төв, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас нийт 1407 хүн эмчлүүлж байгаагаас 1209 нь хөнгөн, 180 нь хүндэвтэр, 15 нь хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.
 
Ингэснээр монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,186 боллоо.
 

 
210 хүнээс коронавирус илэрлээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0