Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхэллээ
3 жил өмнө   389
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээр өнөөдөр эхэллээ.
 
Хэлэлцээрээр нийгмийн түншлэгч талуудтай хамтран хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулах, цар тахлын үед ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжийн санхүүгийн дарамтыг багасгах, зорилтот бүлэгт чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухай ярилцана.
 
Түүнчлэн, албан бус эдийн засгийн салбарт ажиллагчдын албан эдийн засгийн салбарт шилжихийг дэмжих зэргийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны улсын хэлэлцээрт тусган, хэрэгжилтийг нийгмийн түншлэгч талуудтай хамтран зохион байгуулах талаар санал солилцох юм.
 
Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, ХХААХҮЯ, НДЕГ, ЭМЯ, МХЕГ, БШУЯ, ажил олгогчдыг төлөөлж Монголын хүнсчдийн холбоо, МҮХАҮТ, Эрчим хүчний ассоциаци, Монголын ноос ноолуурын холбооноос төлөөлөгчид оролцжээ. Мөн МҮЭ-ийн холбооны бүрэлдэхүүнд БШУҮЭХ, ЭМАҮЭХ, ТХГТАҮЭХ, ААХҮЭХ, ЭХГУУҮЭХ, Барилгачдын ҮЭХ, НУБХҮЭХ-ны удирдлагууд байгаа аж.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0