Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
3 жил өмнө   430
Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.3 дахь заалт, Дүүргийн Засаг даргын  2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/95 тоот “БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай захирамжийн хүрээнд “Баянгол–Хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулна.
 
Календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-31-ний өдрийн хороонд Баянгол дүүргийн Цагдаагийн I, II хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, УБЦТС-Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв, хороодын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн хоёр баг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах чиглэлүүдээр хяналт тавьж ажиллах юм.
 
Үүнд:
 
  • Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь аюулгүй байдал /Гэрэлтүүлэг, ил задгай цахилгааны утас, таггүй ус, дулааны худаг/
  • Аж ахуйн нэгж, байгууллагын орчны тохижилт, цахилгаан, галын аюулгүй байдал, ус, дулааны худгийн таг, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх
  • Хүүхдийн тоглоомын талбайн стандарт, аюулгүй байдал хангагдсан эсэх
  • Ашиглалтад ороогүй барилга, байгууламжийн орчимд хүүхдэд эрсдэл үүсгэж болзошгүй газрууд байгаа эсэх
  • Сургууль, цэцэрлэгийн орчин дахь болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр
  • Хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх
  • Аж ахуйн нэгж, байгууллагын орц, гарц тэргэнцэртэй болон хүүхдийн тэрэгтэй иргэд саадгүй зорчих стандартыг хангасан эсэх
  • Хүүхдийг болзошгүй аюул бусад эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус хяналт тавин, холбогдох газруудад илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлийг бууруулах үүрэг чиглэл өгч ажиллаж эхэллээ. 

“БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0