Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
218 шинэ тохиолдол бүртгэгдлээ
3 жил өмнө   505
Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид 12605 шинжилгээ хийхэд 218 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улмаар дотоодын халдварын тоо 5610 болсон байна. 
 
210 тохиолдлын 176 нь Улаанбаатарт, Өвөрхангай аймагт 27, Дархан Уул аймагт 10, Төв аймагт таван тохиолдол бүртгэгдсэн. 
 
Энэ хугацаанд 189 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэсэн нийт хүний тоо 3947 болжээ. 
 
 
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан "Ковид-19" халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа аж. Үүнд:
  • Чингэлтэй дүүргийн 6, 14
  • Сүхбаатар дүүргийн 1, 2, 9, 10, 15
  • Баянзүрх дүүргийн  5, 6, 7, 14 ,16, 18, 25, 26, 27
  • Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 15, 16, 18, 21
  • Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 8, 12, 13, 14, 19, 24, 25
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 18, 19, 27, 29, 35, 37, 41 дүгээр хороо халдвар тархах эрсдэлтэй байна.
 
 
218 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0