Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковидтой холбоотой мэдээлэл хийлээ
3 жил өмнө   717
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакциныг татан авах ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар мэдээлэл өглөө. 
 
Тэрбээр "Монгол Улс хүн амаа вакцинжуулсан үзүүлэлтээрээ Ази, Номхон далайн бүс нутагтаа Сингапур улсын дараагаар хоёрдугаарт явж байна. Дэлхийд 16-17 дугаарт байгаа. 4-5 дугаар сар нь манай улсын эдийн засаг идэвхждэг цаг хугацаа. Дэлхий дахинд цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Үүнээс сэргийлэх ганц гарц нь вакцинжуулах юм. Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг өргөн хүрээнд хийнэ. 
 
Бид ОХУ-тай 300,000 тунг нь тусламжаар, нэг сая тунг арилжааны шугамаар авахаар хөөцөлдсөн. Өчигдөр Элчин сайд Д.Даваа утасдаж, манай дугаарлалт урагшилсан тухай таатай мэдээлэл дуулгасан. Өнөөдрөөс гэрээ хэлэлцээр хийгдэнэ. Мөн Энэтхэг улсын Засгийн газартай АстраЗенека вакцин авахаар хэлэлцэж байгаа. Энэ талаар олон нийтэд мэдээлэл цаг хараахан болоогүй. 
 
Түүнчлэн БНХАУ-аас 900,000 орчим тунг авна. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө 300,000 орчим нь ирэх учиртай. Үүний зэрэгцээ Япон улсын Засгийн газартай КОВАКС хөтөлбөрийг хэрхэн наашлуулах талаар ярилцаж байгаа. 
 
Засгийн газар, холбогдох яамд хамтран ажиллаж байгаа. Ерөнхий сайд өдөржин, шөнөжин улс орнуудын Засгийн газартай утсаар ярьж, албан бичгүүд илгээж байна. Зарим улстай 5-10 удаа утсаар ярьж байна. Дархлаажуулалт нь эдийн засгаа сэргээх шийдэл тул чадах бүхнээ хийж байна" гэлээ. 
 
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Бид амалсныхаа дагуу хатуу хөл хорио тогтоох болбол 10-14 хоногийн өмнө мэдээлнэ гэж зарласан. Хөл хорио тогтоох хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байж магадгүй байна. Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. Хөл хорио тавихгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно. Хөл хорио тавих шиг амархан зүйл үгүй. Хэрэв ингэвэл эдийн засагт гарч буй таатай үзүүлэлт зогсох тул Засгийн газарт аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна.
 
Одоогоор дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон" гэсэн юм.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковидтой холбоотой мэдээлэл хийлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0