Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Малчид ард иргэдийн анхааралд
3 жил өмнө   440
Өнөөдөр Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол  үүлтэй. Цас орохгүй.
 
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна.
 
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийнөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.     
 
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 2-4 градус дулаан байна.
 
Багануур орчмоор: Үүлшинэ. Нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 2-4 градус дулаан байна.
 
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 2-4 градус дулаан байна.
Малчид ард иргэдийн анхааралд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0