Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ховд аймгийн гурван ихэр хүүхдэд гурван өрөө байр олгоно
3 жил өмнө   614
Ховд аймгийн иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл энэ жил гурван ихэр хүүхэд (хоёр хүү, нэг охин)-тэй болсон тул орон нутгийн удирдах ажилтнууд гурван өрөө байраар мялааж, "батламж" гардуулав.
 
Өнгөрсөн онд Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэвийн гэр бүлд гурван ихэр хүү мэндэлж, гурван өрөө байраар мялаасан. Тэгвэл 2021 оны хоёрдугаар сарын 17-нд Цэцэг сумын харьяат, Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл мөн гурван ихэр хүүхэдтэй болжээ.  
 
Тус  аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав гуравдугаар сарын 28-ны өдөр  залуу гэр бүлийг дэмжин гурван өрөө байр олгохоо илэрхийлж, “батламж” гардууллаа. Үүний санхүүжилтийн эх үүсвэрийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн, шийдвэрлэх аж.
 
Мөн Жаргалант сумын удирдлагууд иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд 1.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
 
Ихрүүд эрүүл энх өсч, бойжиж байна. Аав ээж, ах дүү нар нь Ерөөлтхүү, Ивээлтхүү, Хувьзаяа нэр өгчээ.  
Ховд аймгийн гурван ихэр хүүхдэд гурван өрөө байр олгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0