Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан цэргийн алба хаагч өчигдөр орой нас баржээ
4 жил өмнө   643
Салааны захирагчдаа зодуулж, хүнд бэртэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан цэргийн алба хаагч өчигдөр орой нас баржээ.
 
"Талийгаач гуравдугаар сарын 29-ний 01:39 цагт ухаангүй, биеийн байдал хүнд, комын байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирж, Эрчимт эмчилгээний тасагт хүлээн авсан. Ингээд тархины хатуу хальсан доорх цус харвалт, амьсгал зүрх судасны дутагдал, уушгины хатгалгаа оноштойгоор эмчилгээ хийж байсан бөгөөд 30-ны өдрийн 23:15 цагт нас барсан" гэсэн мэдээллийг ТТАХНЭ-ийн эх сурвалж хэллээ.
 
Хэргийн талаар эргэн сануулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан. Гэмтэл авсан хугацаат цэргийн алба хаагчийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байгаа талаар албаныхан мэдээлж байв. 
 
 
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан цэргийн алба хаагч өчигдөр орой нас баржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0