Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
4 сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана
3 жил өмнө   497
Засгийн газраас хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар шийдвэрлэжээ.
 
2021 оны 4 дүгээр сарын 3-18-ны өдрүүдэд дараах байгууллагууд ажиллахгүй.
  1. Ресторан
  2. Лоунж
  3. Саун
  4. Бассейн
  5. Алжаал тайлах төв
  6. Кино театр
  7. Үзвэр үйлчилгээ
  8. Бялдаржуулах төв
  9. Амралт сувилал
  10. Сургалтын төвүүд ажиллахгүй.Түүнчлэн орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. 
Тодорхой зохицуулалт хийх зорилгоор:
 
·      Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх
 
·      60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах
 
·      Хөршийн холбоо,  иргэдийн сайн дурын ажлыг идэвхижүүлэх
 
·      Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах
 
·      Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс  нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах 
 
·      Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах болсон байна. 
 
4 сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0