Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Гадаадад хоёр тун вакцинаа хугацаандаа хийлгэсэн иргэд тусгаарлалтанд орохгүй
3 жил өмнө   718
УОК-ын Шуурхай штабаас  гадаад улсад шинэ коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд тусгай нислэгээр эх орондоо ирэхэд тусгаарлалтад оруулахгүй холбогдох албан тушаалтан  илэрхийллээ.
 
Өөрөөр хэлбэл, хоёр тун вакцинаа хугацаандаа хийлгэсэн иргэд холбогдох газар бүртгүүлж, гэртээ харих боломжтой юм байна.
 
Тусгаарлалтын тухайд гадаадаас ирж байгаа ч вакцинд хамрагдаагүй иргэдийг долоо хоног тусгаарлах ба хоёр удаа шинжилгээ авна. Шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь гаргана. 
 
Ойрын хавьтлыг 14 хоног гэрээр тусгаарлах бөгөөд энэ хугацаанд 3 удаа шинжилгээ авч сөрөг гарвал нийгмийн харилцаанд орж болно. 
 
Халдвар авсан хүн 14-21 хоног тусгаарлагдаж, шинжилгээ өгнө гэж мэдээллээ.
 

Гадаадад хоёр тун вакцинаа хугацаандаа хийлгэсэн иргэд тусгаарлалтанд орохгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0