Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ-д өдөрт гурван сая гаруй тун вакцин тарилга хийж байна
3 жил өмнө   454
АНУ-д “COVID-19”-ийн 165 сая гаруй тун вакциныг тариад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ ням гарагт мэдээллээ.
 
“CDC”-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд 207 891 295 тун вакцины 79 орчим хувийг буюу 165 053 700 гаруй тунг нь тарьжээ. АНУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 3.4 сая тун вакциныг тарьсан бол өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 3.1 сая орчим тун вакцин тарьсан байна.
 
Ингэснээр АНУ-ын хүн амын 32 орчим хувь буюу 106 сая гаруй хүн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 61 сая орчим хүнийг /18.5 хувь/ бүрэн вакцинжуулжээ.  АНУ-д "Pfizer/BioNTech", "Moderna" компанийн хоёр тунт вакцин, "Johnson & Johnson" компанийн нэг тунт вакциныг хэрэглэж байгаа юм. 
 
Эх сурвалж: CNN
АНУ-д өдөрт гурван сая гаруй тун вакцин тарилга хийж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0