Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хөвсгөлд 3 ихэр хүү төрлөө
4 жил өмнө   423
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёр дахь төрөлтөөрөө 7:40 цагт 3 ихэр хүү мэндэлжээ.  
 
 Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй болж байгаа юм.
 
Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон кесар хагалгаагаар амжилттай төрүүлсэн байна. Хөвгүүд 2,600, 2,400, 2,800 грамм жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байгаа аж.
 
Ихрүүдийн аав Б.Цэрэнтогтох “Ихрүүдийг хяналтад авч зөвлөгөө мэдээлэл тогтмол өгч байсан Далайн элбэрэлт өрхийн эмнэлгийн хамт олон, эсэн мэнд төрүүлсэн Төрөх тасгийн хамт олондоо маш их баярлалаа” хэмээн талархлаа илэрхийллээ.
 
 
Эх сурвалж: Khuvsguliinungu.mn
Хөвсгөлд 3 ихэр хүү төрлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0