Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Л.Оюун-Эрдэнэ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо
3 жил өмнө   714
Улсын Онцгой комиссоос 4 сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, Бямба гарагаас  бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргажээ.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлыг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын Засгийн газар бүхэн өөр өөрсдийн арга барилаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан. Энэ нь үр дүнгээ өгч хагас сая иргэнээ дархлаажуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай хийгдэж дууслаа. 
 
Зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакциныг авах хэлэлцээрүүдийг хийсэн. Одоо татан авах ажил үлдээд байна. Вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа. 
Вакцины татан авалтын хугацаа тодорхой болсон, эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирэх тул үүнийг бодолцон хөл хорио тогтоож байна. 
4-р сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд Улаан түвшинд шилжихээр боллоо" гэв.
 
 
Л.Оюун-Эрдэнэ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0