Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдөр коронавирусийн эсрэг вакцины зөвхөн 2 дахь тунг хийнэ
3 жил өмнө   545
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдөр Монгол 3 дугаар сургууль, Хүүхдийн ордонд байрлах дархлаажуулалтын цэгээр зөвхөн вакцины II дахь тун хийгдэнэ.
 
Бусад цэгүүдэд ариутгал хийгдэх тул ажиллахгүй болохыг мэдэгдье.
 
Ингэхдээ Монголын хүүхдийн ордон, Монгол 3 дугаар сургуулийн дархлаажуулалтын цэгүүдэд 3 дугаар сарын 12-ны өдөр Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины эхний тунг хийлгэсэн тодорхой заасан албан байгууллагын албан хаагчид 2 дахь тунгаа хийлгэнэ. Тиймээс 2 дахь тунгийн хугацаа болоогүй буюу 1 дэх тунгаас хойш 28 хоног өнгөрөөгүй байгаа иргэд 2 дахь тунг хийлгэхээр ирэх шаардлагагүй болно гэж тус дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдөр коронавирусийн эсрэг вакцины зөвхөн 2 дахь тунг хийнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0