Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Нийслэлийн онцгой комисс захирамжаа танилцуулж байна
3 жил өмнө   2822
Нийслэлийн онцгой комисс маргаашаас эхлэн 15 хоногийн турш бүх нийтийн бэлэн байдалд шилжих буюу хөл хорио тогтоох болсон Засгийн газрын шийдвэр, УОК-ын тогтоолын дагуу гаргасан захирамжаа танилцуулж байна.
 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчдаас QR код шаардахгүй бөгөөд эдгээр салбарын ажилчид ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлтоор зорчино гэлээ. Мөн "Нийслэлийн авто тээврийн товчоодод зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед зорчино. Ингэхдээ иргэний үнэмлэх дээрх хаяг, үйл ажиллагаа явуулах байгууллагын ажилтан гэдгийг нотлох үнэмлэх, байгууллагын гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх зохицуулалт хийнэ" гэлээ.
 
Түүнчлэн дараах арга хэмжээг авна.
  • 18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалах болон түүгээр үйлчлэхийг хориглох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авах.
  • Оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог 30-аас хэтрүүлэхгүй байх.
  • Замын хөдөлгөөнд QR код ашиглахгүй.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 06:30-10:00 цаг, 12:00-15:00 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулна.
 
 
 
 
Нийслэлийн онцгой комисс захирамжаа танилцуулж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0