Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Коронавируст халдварын эсрэг вакцины нийлүүлэлт хойшилсон
3 жил өмнө   2809
Коронавируст халдварын эсрэг вакцины нийлүүлэлт хойшилсон гэдгийг Засгийн газраас албан ёсоор илэрхийллээ.
 
ЭМ-ийн Сайд “ 4 сарын 10, 12-нд тус бүр 300 мянган тун коронавирусийн эсрэг вакцин манай улсад ирэх байсан боловч хойшилсон. Энэ биднээс шалтгаалаагүй. Дэлхий нийтээр вакцин хомстсон энэ үед манай улс вакцин үйлдвэрлэгч орон биш гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцины тээвэрлэлт хойшилсон юм. Анх Синофарм үйлдвэрийн вакцины тун хоорондын зай 28 хоног байна гэх зөвлөмжийг өгсөн тул энэ хугацаанд вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх болсон иргэн олон бий.
Үүнтэй холбоотойгоор бид Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины талаарх албан ёсны мэдээллийг БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс авсан. Ингэхэд Синофарм вакцины Вероселл вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхэд дархлаа тогтцод өөрчлөлт гарахгүй гэж мэдээлсэн" гэв.

"Хэрэв хөл хорионы дараа вакцин хуваарийн дагуу ирвэл өдөрт 60,000-аас дээш хүнийг дархлаажуулна" гэлээ.
 
 
  Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан вакцины татан авалттай холбоотой дараах мэдээллийг өглөө. 
 
Тэрбээр “ДЭМБ-аар хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас хойш буюу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Засгийн газар өнөөдрийг хүртэл 14.1 сая вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5.6 сая тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3.1 сая нь Ковакс хөтөлбөрийн хүрээнд юм. Эдгээрээс гадна 5 гэрээний 8.5 сая тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна.
 
Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 хүн амд нийт 4.2 сая тун шаардлагатай байгаа. Одоогоор үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ. Гэрээ хэлэлцээр хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна"
Коронавируст халдварын эсрэг вакцины нийлүүлэлт хойшилсон
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0