Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монголд үндсэрхэг үзэлтэй хүмүүс ихсэж байна.
3 жил өмнө   1638

Дэлхий дахин үндэс угсаа, газар нутгийн харьяалал үл харгалзан хүн бүрийг адил тэгш гэж үзэх нийгмийг бий болгохыг зорьж байгаа хэдий ч сүүлийн үед Монгол Улсад үндсэрхэг үзэлтэн буюу гадныхнаас эмээх хүмүүсийн тоо ихэсч байна.

Төрийн бус байгууллагуудын идэвхтнүүдийн үзэж буйгаар Монголчуудын дунд үндсэрхэг үзэл дэлгэрэх болсон нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд ялангуяа Хятад улс үндэстний цөөнхөө хэл, соёл, шашин шүтглэгээр нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн үндсэн хуулиа зөрчиж, Өвөр монгол сургуулиудад монгол хэл заахыг хориглох шийдвэр гаргасан тул Монгол иргэдийн элэг нэгт Өвөр Монголчуудаа өмөөрч, өмгөөлөх хандлага ихэссэн байна. 

 Хон хэрээд овогт Б.Энхбат: "Миний хувьд яалт ч байхгүй Монголын энэ цаг үеийн №1 гэж хэлж болох үндэсний үзэлтэн. Хүмүүс  надаас яагаад ийм их үндсэрхэг үзэлтэй юм бэ, Монголын үндэсний үзэл гэж юу юм бэ гэж их асуудаг. Монголчууд оршин тогтнож байсан 5,000 жилийнхээ түүхэнд, түүнийхээ 2,000 жилд нь ганцхан дайсантай байсан.  Энэ 2,000 жилд Монголчууд өөрсдийнхөө унаган газар нутгийн 8/10 хувийг гадныханд алдсан. Тийм учраас Монголчуудын үндэсний үзэл гэдэг бол орон зайгаа, өөрсдийнхөө амьдрах газар нутгаа хамгаалахын төлөөх тэмцэл. Хүн гэлтгүй араатан ч өөрийн амьдрах орон зайгаа хамгаалахын тулд тэмцдэг" гэлээ.

Мөн тэдний хэлж буйгаар тус улсын улс төр, эдийн засаг, засгийн газрын түвшний өндөр албан тушаалтнууд гадаад компаниудын хяналтанд байдаг, улс эх орныхоо төлөө биш гадны эрх ашгийн төлөө ажилладаг байна. 

 
Эх сурвалж: AK24 aгентлаг
Монголд үндсэрхэг үзэлтэй хүмүүс ихсэж байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [202.9.46.48] 3 жил өмнө
    ХӨСҮТ-ийн ажилтнууд үндэснийхээ аюулгүй бдалд халдаснаа ойлгосон болов уу Сайн мэдэж бгаа Гэвч сэтгэл алга Нөгөө л үндэсний үзэл гэдгийг ойлгохгүй бна уу Нам болж талцаад юу хожив Бөөн хэрүүл хараал Зөвхөн монголоороо бхсан