Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Явган хүний хөдөлгөөнийг хязгаарлана
4 жил өмнө   438
Шадар сайд С.Амарсайхан хөл хорионы хугацаанд явган хүний хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авахыг мэдэгдлээ. Тэрбээр өнөө өглөө УОК-ын дэргэдэх Шуурхай штабт ажиллах үеэрээ ийнхүү мэдэгдсэн юм. Түүний хэлснээр эхний ээлжинд хүүхдийн тоглоомын талбай болон олон хүн цугладаг байршлуудыг хаах юм байна.
 
Цаашид явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах арга хэмжээг шат дараатай авах юм. Мөн PCR шинжилгээг нарийвчлан зохион байгуулахаар болжээ. Тус штабын дарга, хурандаа Ц.Ганзориг хэлэхдээ “PCR шинжилгээний зохион байгуулалтыг цэгцэнд нь оруулна. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид шинжилгээ өгөх асуудлыг нарийн зохион байгуулна” гэлээ.
 
Хөл хорионы хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэсэн болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.
 
Иргэдээс ирүүлж буй гомдол, саналын дийлэнх нь эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат хүрэлцдэггүйтэй холбоотой байгаа аж. Түүнчлэн орон нутагт Covid-19-ийн нөхцөл байдал хүндхэн байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. Тодруулбал, Дархан, Сэлэнгэ, Төв аймагт Covid-19-ийн хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа тул тэг зогсох арга хэмжээ авахгүй бол халдварыг барьж дийлэхгүй болохыг орон нутгийн удирдлагууд мэдээлжээ.
 

Явган хүний хөдөлгөөнийг хязгаарлана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0