Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ажил хаялтад багш, сувилагч, урлагийн салбарынхан нэгдэхээ мэдэгджээ
7 жил өмнө   750
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон цалинг нэмэхийг Засгийн газраас шаардан өнөөдөр /2018.5.1/ Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна.  
 
Тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Цалин нэмэх асуудлыг сүүлийн гурван жилд царцааж байна. Үндсэн цалинг нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх шаардлага тавиад хоёр жил боллоо. Өнгөрсөн жилийн хувьд төрийн албан хаагчдад урамшуулал олгосон ч тэр нь маргаантай байгаа. Монголчуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ БНСУ-аас 11.7 дахин бага. Монголд бүтэн нэг жил ажиллахад БНСУ-д нэг сар ажилласантай адил цалин авч байгаа.  Үүнд олон мянган хүн бухимдалтай байна. Тиймээс төр нөөцөө бүрэн шавхан зарим бүтээн байгуулалт нэрийн дор идэж ууж байгаа тендерээ багасгаад цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх цаг нь болсон. Хөдөлмөрийн хууль, Татварын хуульд ажилтнууд үндэсний компаниуд, шударгаар татвар төлж буй газруудын татварыг хөнгөлөх хэрэгтэй байна. Монголд хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байна. Сувилагч, бага ангийн сайн багш олдохоо больж байна. Энэ нь сард 400-500 мянган төгрөгийн цалинтай байгаатай холбоотой. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмж, хөдөлмөрийн нэг цагийн хөлсийг нэг ам.долларт хүргэх хэрэгтэй байна. Олон улсад энэ хэмжээ 5-15 ам.доллар байдаг. Бид Засгийн газарт энэ талаар шаардлага хүргүүлээд хоёр жил болж байна. Энэ талаар улсын хэлэлцээрт суухгүй бол энэ сард багтан орон даяар ажил хаялт зарлана. Хүүхэд, өвчтөнүүдээ хохироолгүйгээр ҮЭ-ийн байгууллага тэмцлээ үргэлжлүүлнэ. Засгийн газраас хэлэлцээрийг үргэлжүүлэх санал ирүүлж байна. Гэхдээ бид үр дүнг харж байж шийдвэр гаргана” гэлээ.
 
Ажил хаялтад багш, сувилагч, урлагийн салбарынхан нэгдэхээ мэдэгджээ.
 
Э.ЭНХ-ОРГИЛ
Ажил хаялтад багш, сувилагч, урлагийн салбарынхан нэгдэхээ мэдэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0