Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Хөл хорио Улаанбаатар хотын иргэд, бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлсөн бэ?
3 жил өмнө   472
Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс иргэдийн болон автомашины хөдөлгөөнд хатуу хяналт тавьж эхэлсэн.
 
Улмаар бизнес эрхлэгчид энэ байдал нь хүнд сорилт болж, сар гаруй хугацаанд тэг зогсолт болсон гэхэд болно. Зөвхөн хүнсний салбарын худалдаа эрхлэгчдийг хатуу цагийн хуваариар ажиллуулах болсон ч, өнгөрсөн өдрүүдэд иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, эл хуль болжээ.
 
Томоохон зах худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэх иргэдийн тоо буурч, алдагдалд орсон байна. Тиймээс цаашид хөл хориог сунгавал эдийн засгийн нөхцөл байдал хүндрэхийг онцоллоо. Иргэдийн хувьд ч мөн ажил эрхлээгүй хугацааны банкны зээлийн төлөлт, хүүгээ тоо ёсоор төлөх шаардлага гарч, хажуугаар нь хоол хүнсээ зохицуулах шаардлагатай болсон нь хүнд тусжээ. 
 
Эх сурвалж: А24
Хөл хорио Улаанбаатар хотын иргэд, бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлсөн бэ?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0