Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Тэтгэвэртээ гарч буй УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайханд хүндэтгэл илэрхийлэв
3 жил өмнө   370
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр, гавьяаныхаа амралтад гарч байгаа УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайханд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэл илэрхийлж, үг хэллээ.
 
Тэрбээр, "УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Насангийн Цогтсайхан насаараа хуульчаар ажилласан. Тэрбээр өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанд оролцоод, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж гавьяаны амралтад гарч байна. Н.Цогтсайхан нь хуульчийн мэргэжил эзэмшин, ажил амьдралын гараагаа эхлээд хуульчаар ажилласан, Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн түүхийн 28 жилд нь УИХ-д тасралтгүй хуульчаар ажилласан хүн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын  Байнгын ажиллагаатай парламентын түүхийн амьд гэрч болсон эрхэм. Тамгын газарт хуульчийн туслахаас эхлээд шатлан дэвших мэрит зарчмаар, алгасалгүй дэвшин ажилласан монгол төр, УИХ-ын шалгарсан албан хаагч, хуульч юм. УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж бүрийг нягтлан уншиж, хянаж байдаг нарийн чимхлүүр, нүсэр, хүнд хүчир ажилд насаараа зүтгэсэн Н.Цогтсайхан танд УИХ-ын гишүүдийнхээ нэрийн өмнөөс эрүүл энхийг хүсэж, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.
 
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Жаргалмаа нар Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайханд мөн талархал илэрхийлэв.
Тэтгэвэртээ гарч буй УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайханд хүндэтгэл илэрхийлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0