Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монголын залуучууд Америкт сурахыг илүүд үзэж байна
3 жил өмнө   804

Монгол залуучууд Америкын шилдэг их дээд сургуульд суралцах хүсэл ихтэй байдаг. Энэ нь нэг талаас дэлхийн шилдэг 10 их сургуулийн 6 нь АНУ-д байдаг гэх шалтгаанаас гадна нөгөө талаар олон төрлийн тэтгэлэг олох боломж илүү өндөр байдаг гэх мэт шалтгаан нөлөөдөг.

Мөн сүүлийн үед Америкад суралцах хүсэлтэй сурагч, залуучуудын сонголтод нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь их дээд сургуулиудын өргөдлийн системтэй холбоотой болсон байна. Энэ чиглэлээр сурагчдыг бэлтгэх үйл ажиллагаа явуулж ирсэн “Томуужин академи” сургалтын төв өргөжиж, бүрэн дунд сургууль болсон байна.

Тэд сурагчдаа бага ангиас нь эхэлж Америкийн их дээд сургуулиудад бэлдэж байгаа бөгөөд сурагчдаараа 100-200 цагийн сайн дурын ажил хийлгэх, тус тусдаа стартап төсөл эхлүүлэх бололцоогоор хангаж ажилладаг. Тус сургуулийн сургалт эрхэлсэн захирал Ц.Өрнөхбаяр хэлэхдээ “Америкийн их дээд сургуульд тэнцэж байна гэвэл тэрхүү сурагч маань өөрийгөө таньсан, бусдад харуулчихсан гол суурь нь тавигдаж чадсан гэж гол хэмжүүрээр харж байгаа” гэлээ.

Эх сурвалж: А24

Монголын залуучууд Америкт сурахыг илүүд үзэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0