Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Улаанбаатар хотын иргэд Сэлбэ, Дунд голоо аврах хөдөлгөөнд сошиалаар нэгдэж байна
3 жил өмнө   363
Улаанбаатар хот бол байгалийн тогтцоороо олон салаа голтой билээ.
 
Дэлхий дээр хотынхоо төвөөр гол урсдаг 6 хот байдгийн нэг нь Улаанбаатар хот билээ. Энэ бол томоохон хотуудад тэр болгон байдаггүй байгалийн үзэсгэлэнт өгөгдөл юм. Гэвч Улаанбаатар хотын дундуур урсах “Сэлбэ”, “Дунд” гол гэр хорооллоор дамжин хотын төв рүү ойртохдоо байгалийн өнгөө алдаж, хогоор дүүрсээр байна. 
 
Энэ байдлаас гарах гарц шийдэл буйг  иргэд илэрхийлсэн юм.  Тэдний хэлж буйгаар  "байгалийн төрхийг эвдэхгүйгээр ашиглах нь чухал. Амардаг ногоон байгууламж болгомоор байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо хэрэгтэй. Тэгэхгүй бол бид албаны хүмүүст найдаад нэмэргүй байгаа. Тийм болохоор бид иргэд өөрсдөө шаардага тавих, хянах зорилгоор сошиал медиад коммунити үүсгээд явж байгаа. Хамгийн эхний санаачлагуудын үр дүнд ирэх 5 жилд нийслэл хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлд эдгээр голуудыг байгалийг төрхийг нь хадгалж, тохижуулна гэсэн ажлууд бий" гэлээ.
 

Улаанбаатар хотын иргэд Сэлбэ, Дунд голоо аврах хөдөлгөөнд сошиалаар нэгдэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0