Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
24 дүгээр сургуулийн баруун талд иргэд амарч тухлах хэсэг байгуулна
3 жил өмнө   329
Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайш, хаалт төмрүүд болон нийтийн эзэмшлийн талбай, явган хүний гарц хаасан байгууламжуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. 
 
Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талын явган хүний замыг хааж барьсан 40 ширхэг тоосгон, бетонон гарашийг өнгөрсөн долоо хоногт буулгасан. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас чөлөөлсөн газрыг тохижуулахаар зураг төслийг боловсруулж байна.
 
Тухайлбал, тухайн хэсэгт 40 гаруй мод тарьж, сурагчид болон иргэд амарч тухлах хэсэг байгуулахаар төлөвлөсөн талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэллээ.
24 дүгээр сургуулийн баруун талд иргэд амарч тухлах хэсэг байгуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0