Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Их хэмжээний мөнгө залилсан иргэдийг эрэн сурвалжилж байна
3 жил өмнө   353
Хар машиныг хакердсан гэх мэдээлэл гаргасан иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. 
 
Тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллага шалгадаг. Иргэн Г.Ган-Очир нь цахим орчинд сонгуулийн санал авах машинтай холбоотой мэдээллийг тараахдаа гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг ярьсан. Ярьсан асуудлуудтай нь холбоотойгоор цагдаагийн байгууллага албан ёсоор шалгая холбогдох шалгалт хийе гэхээр өөрөө зугтаад алга болчихсон.
 
Иймд худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй асуудлаар эрэн сурвалжилж байгаа тул иргэн Г.Ган-Очирын байгаа газрыг мэдэх хүн байвал цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.
 
Үүнээс гадна их хэмжээний мөнгө залилсан дөрвөн этгээдээс гурвыг нь баривчилсан бөгөөд үлдсэн нэг хүн болох Б.Энхбаатарыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна" гэлээ
Их хэмжээний мөнгө залилсан иргэдийг эрэн сурвалжилж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0