Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Монгол Улс үндэсний бичгийн хэрэглээгээ ихэсгэхээр хичээж байна.
4 жил өмнө   444
Өвөр Монголд монгол бичиг хэрэглэхийг хориглосонтой холбоотойгоор Монгол Улс үндэсний бичгийн хичээл, хэрэглээгээ ихэсгэхээр хичээж байна.
 
Монгол Улсын засгийн газар бүрэн дунд сургуулийн монгол бичгийн хичээлийн цагийг ихэсгэх, 2025 он гэхэд албан бичгээ монгол бичгээр хөтөлдөг болох тухайгаа зарлажээ. Өвөр Монголчуудыг үндэсний хэл бичгээр нь нухчин дарж байгаатай холбоотойгоор маш олон Монголчууд Монгол бичгийг сурж эхэлсэн бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгч хүртэл үндэсний хэл, бичиг соёл, түүх, үнэт зүйлсээ бэхжүүлэх, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, хүүхэд залуус, иргэдээ үндэсний бичгээ сурахыг уриалах үүднээс 2020.12.08-наас эхлэн олон нийтийн телевизээр монгол бичгийн хичээл зааж эхэлсэн байна.
 
Түүнчлэн Дэлхийн монголчуудын холбооны зүгээс монгол бичгийг сэргээн хөгжүүлэх чиглэлээр юникод буюу монгол бичгийн цахим хэрэглээг хөгжүүлэх чиглэл дээр илүү анхаарч ажиллаж байгаа ажээ.
 
Эх сурвалж: А24 agency
 
 
Монгол Улс үндэсний бичгийн хэрэглээгээ ихэсгэхээр хичээж байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0