Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хөвсгөл нуур орчимд тавих хатуу хучилттай замын зураг төсөл бэлэн боллоо
3 жил өмнө   325
Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын гол зам болох Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 37.9 км хатуу хучилттай авто замын зураг төсөл бэлэн боллоо.
 
БОАЖЯ Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлыг төлөвлөсний нэг нь Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын гол зам болох Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 37.9 км хатуу хучилттай авто зам юм.
 
Хатгал орчимд байгуулах авто зогсоолын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажил дуусаж, экпертизээр батлуулан, магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргууллаа.
 
Төслийн авто замын зураг төсөл, хяналтын зөвлөх баг өнгөрсөн оны 11 дүгээр сард гэрээ байгуулж 6 сарын хугацаанд нийт 13 боть бүхий “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”, “Инженер-геологийн судалгаа”, “Археологи, Палеонтологи, Угсаатны зүйн судалгаа” болон 3 чиглэлийн авто зам, авто зогсоолын инженерийн нарийвчилсан зураг төслийг төсөл хэрэгжүүлэх нэгжид албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.
 
Ингэснээр Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хэрэгжилт нэг шат ахисныг БОАЖЯ-ны албан сайтад мэдээлжээ.
Хөвсгөл нуур орчимд тавих хатуу хучилттай замын зураг төсөл бэлэн боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0