Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Нийслэлийн 6 дүүрэгт 40 автобусыг нэмэлтээр гаргаж, иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлнэ
3 жил өмнө   373
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явц болон вакцинжуулалтын асуудлаар УОК-ын Шуурхай штабт ажиллалаа.
 
Нийслэлийн хэмжээнд эмнэлзүйн 53 баг ажиллаж, цар тахлын халдварын хүндэвтэр болон хөнгөн зэргийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрөөс эхлээд нийслэлийн зургаан дүүрэгт 40 автобусыг нэмэлтээр гаргаж, Ковид-19-ийн халдвараар өвчилж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо.
 
Мөн гэр болон тусгаарлах байрны халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа байдал болон гэрийн эмчилгээнд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд холбогдох албаныханд чиглэл болголоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Нийслэлийн 6 дүүрэгт 40 автобусыг нэмэлтээр гаргаж, иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0