Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг маргаашаас эхлэн долоо хоног хязгаарлана
3 жил өмнө   489
Улсын онцгой комиссын зургаадугаар сарын 14-ний ээлжит хуралдаанаар коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, вакцины дараах дархлаа тогтоцын судалгаа, үр дүн, “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын нэмэлт өөрчлөлт оруулах төсөл,  коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлтийн төсөл-ийн  талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.
 
Тухайлбал, Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хатуу хяналт тавьж ажиллах /хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн өдрөөс долоо хоногийн хугацаанд үйл ажиллагаа, Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг  6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хязгаарлав.
 
Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны 06:00 цагаас эхлэн 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоож, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэдийн зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас, бусад шаардлагаар зорчих иргэдийн зөвшөөрлийг ямар ч тохиолдолд коронавируст халдварын шинжилгээний сөрөг хариунд үндэслэн тухайн аймгийн Онцгой комиссоос олгох зэрэг шийдвэрийг гаргалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Амралт, жуулчны баазын үйл ажиллагааг маргаашаас эхлэн долоо хоног хязгаарлана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0