Үйл ажиллагааг нь хязгаарлаад буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ААН байгууллагууд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэн “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна
Ингэхдээ тухайн ААН, байгууллагууд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдгээ мэдэгдээд буй юм. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “УОК-оос хориглосон шийдвэр гаргасны дараа үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Ингэхдээ ААН байгууллагуудыг торгох, үйл ажиллагааг нь зогсоох, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг. Ер нь УОК-ын шийдвэрийг ААН, байгууллагууд маань дагах ёстой. Тус хөдөлгөөний талаар мэдээллийг харж байна. Шийдвэр гаргах дээд байгууллагаас нь энэ талаар ямар нэгэн чиглэл өгөөгүй” гэлээ.
“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөнд байгууллагууд нэгдэж байна |