Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хонконгийн сониныг хаасантай холбогдуулан БНХАУ-д хориг арга хэмжээ авахыг уриалжээ
3 жил өмнө   575
АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүд болох Патрик Туми, Крис Ван Холлен нар Хонконгийн "Пинго Жибао" (Apple Daily) сониныг хаасантай холбогдуулан БНХАУ-д хориг арга хэмжээ авахыг шаардсан захидлыг Ерөнхийлөгч Жо Байденд илгээжээ.
 
The Hill” сонинд мэдээлж буйгаар, хууль тогтоогчид 2020 онд батлагдсан “Хонконгийн өөртөө засан тогтнох эрхийн тухай хууль”-ийн хүрээнд уг хэвлэлийг хаасантай холбоотой хувь хүн, байгууллагуудад хориг арга хэмжээ авахыг санал болгосон байна.
 
Патрик Туми нь Бүгд найрамдах намын гишүүн бөгөөд Пенсильван муж улсаас Сенатын танхимд сонгогдсон бол Крис Ван Холлен нь Мэриленд муж улсаас сонгогдсон, Ардчилсан намын гишүүн юм.
 
Зургаадугаар сарын 17-нд цагдаа нар "Пинго жибао" сонины редакц болон “Next Digital Media” хэвлэлийн компанийн байранд нэгжлэг хийж, удирдах албан тушаалын таван хүнийг баривчилжээ. Сонины ерөнхий редактор Раина Ло болон өөр нэг хүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлэх зорилгоор гадны хүчнүүдтэй хуйвалдсан гэж буруутгасан байна. Хонконгийн сөрөг хүчний хамгийн том сонинд тооцогддог "Пинго Жибао" пүрэв гарагт хаагджээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг сониныг хаасныг буруушааж, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагуудад цохилт боллоо гэж мэдэгдсэн байна. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь хариу мэдэгдэхдээ, Хятадын эрх баригчид “Пинго Жибао”-той холбоотой нөхцөл байдлын талаарх АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. Түүний хэлснээр, Хонконгийн хууль сахиулах байгууллагууд "Пинго жибао" сонинд хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. АНУ-ын дээд удирдлагын төлөөлөгчид БНХАУ-ын бүрэн эрхт байдалд халдсан мэдэгдэл хийхээ болих хэрэгтэй гэж албан ёсны төлөөлөгч цохон тэмдэглэжээ.
 
Эх сурвалж: ТАСС агентлаг
Хонконгийн сониныг хаасантай холбогдуулан БНХАУ-д хориг арга хэмжээ авахыг уриалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0