Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нийт иргэдийн 53.1 хувь нь вакцины II тунг хийлгээд байна
3 жил өмнө   575
Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 1950 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ.
 
Үүнээс нийслэлд 158  хүн, орон нутагт  1792 хүн вакцинд хамрагдсан байна.
 
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн иргэдийн  983 168 нь эхний тунг, 868 439 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 973 250 хүн, хоёрдугаар тунг 857 900 хүн тариулжээ.
 
Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 956 403 хүн, хоёрдугаар тунгаар 1 726 339 хүнийг дархлаажуулаад байгаа юм. Энэ нь нийт хүн амын 53.1 хувийг эзэлж байна.
 
Өнөөдрөөс “Файзер”-ын вакцинаар сайн дурын үндсэн дээр 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь харьяа дүүргийнхээ "Файзер"-ын вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм.
 
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
 
• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
 
• Дулаан хувцаслах
 
• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
 
• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
 
• Эмчийн үзлэгт орох
 
• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх
 
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
 
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
 
• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
 
• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх
 
• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
 
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
 
• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
 
• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
 
• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх
Нийт иргэдийн 53.1 хувь нь вакцины II тунг хийлгээд байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0